Бидний тухай

Профессионал Нанни Сервис ХХК

WE CREATE HAPPINESS уриан доор үйл ажиллагаагаа явуулдаг бид:

  • Найдвартай
  • Мэргэжлийн
  • Аюулгүй байдлыг санал болгодог.

Бид ISO 9001:2015 чанарын удирдлагын тогтолцооны стандартыг хэрэгжүүлсэн. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас баталгаажсан МБСҮТ-ийн гэрийн үйлчилгээний ажилтан бэлтгэх сургалтын төвтэй ба гэрийн үйлчилгээний ажилтныг мэргэжлийн түвшинд хүргэхээр зорьж буй компани юм.

Бид аз жаргал, эрүүл аюулгүй орчныг гэр бүлдээ хүсдэг хүн бүрт тусгайлан бэлтгэгдсэн мэргэжлийн ажилчдыг санал болгодог.

Туршлагатай мэргэжлийн хүүхэд асрагч нь таныг цаг хугацааг хэмнэсэн үр дүнтэй сонголт болдог ба бид гэрийн үйлчилгээний ажилтанг бэлтгэх бүхий л цогц арга хэмжээг авч ажилдаг. Нийт ажилтнуудыг эрүүл мэндийн шинжилгээнд хамруулж, сургалтуудад хамрагдуулж, дадлагт гарсны үндсэнд танд санал болгох болно.